Монгол Улсад Генерал цол бий болсоны түүхт 72 жилийн Баярын мэнд хүргэе! #МонголГенерал Фэсбүүк Хуудас 2016 оны 4 р сарын 28
нийтлэлчид Ganhuu Tumur Hugo Ferdinand Boss #GombodorjDorjpalam
#Генерал цол
Цэргийн дээд цолыг генерал гэх. Генерал цол анх Франц улсад 16 дугаар
зуунд, Оросод 1680 онд бий болжээ. Манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын
Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор
генерал цол бий болгож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан
хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга
нарт олгох журам гарсан юм. Генерал цолыг Цэргийн яамны сайд, Бүх
цэргийн жанжны хүсэлтээр Засгийн газрын тогтоолоор цэргийн дээд тушаалын
дарганарт олгох, БНМАУ-ын маршал цолыг эх орон, ард түмний өмнө онц
гавъяа байгуулсан дээд дарга нарт БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн
тогтоолоор олгож байхаар болсон байна
Монгол Генерал
"Бид үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно."
Tuesday, April 26, 2016
Thursday, April 10, 2014
Монгол улс генерал цол олгож эхэлсэний түүх т 70 жилийн ой тохиож байна.
Монгол улс генерал цолтой болж, генерал цол олгож эхэлсэний 70 жилийн
ой тохиож байна. Тоотой хэдэн генерал маань ёслолын хувцсаа өмсөөд
баяртай байгаа. Энэ ойг тохиолдуулан монгол генералуудын тухай бичил
тэмдэглэл тэрлэснээ уншигчдадаа толилуулъя.
Цэргийн дээд цолыг генерал гэх. Генерал цол анх Франц улсад 16 дугаар зуунд, Оросод 1680 онд бий болжээ. Манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цол бий болгож, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цол хүртээжээ. Тэд бол эх орноо харийн түрэмгийлэгчдээс эрэлхэг дайчдынхаа хамтаар хамгаалж чадсан цэргийн жанжин төдийгүй, тухайн үедээ өндөр боловсрол эзэмшсэн нийгэмд танигдсан монголын шилмэл сэхээтнүүд байлаа.
Сайд нарын Зөвлөлөөс гаргасан генерал цол олгох журамд: “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” гэж дурьдсан байна. Генерал цол олгож эхэлсэний 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, энэ эрхэм дээд цолыг 156 офицер хүртээд байна. Манай улсад маршал цолтон гурав бий. БНМАУ-ын маршал, өрлөг жанжин Г.Дэмид, Х.Чойбалсан, маршал Ю.Цэдэнбал нар.
Уг хүндтэй цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болохоор гайхамшигтай хүндлэл юм. “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэж ярьдаг ч тэрхүү мөрөөдөлд хүрсэн ховор азтангууд энэ 146 билээ. Генерал цол хүртсэн цөөхөн даргын өмнө том хариуцлага, их нэр хүнд хүлээж байдаг. “Генерал цолтон болохоос генерал цолны нэр төрийг хадгалж явах хэцүү” гэж нэг ухаантан хэлжээ. Генералуудын дундаас БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, Улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, орлогч дарга, Улсын дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, сайд, нэгдүгээр орлогч сайд, орлогч сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, орлогч дарга, тусгай газрын дарга, сургуулийн захирал, яамны болон ЗХЖШ-ын газрын дарга, цэргийн томоохон нэгтгэлийн захирагч, хүчний байгууллагын удирдах даргаар ажилласан, ажиллаж байгаа цэргийн нэртэй зүтгэлтнүүд олон төрөн гарчээ. Мөн генералуудаас 1921 оны ардын хувьсгалын партизан маршал Г.Дэмид, хошууч генерал Г.Дагдан, Ч.Доржпалам, Д.Цолмон, Монгол улсын баатар 5 (Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Ж.Гүррагчаа), хөдөлмөрийн баатар 3 (Ю.Цэдэнбал, Ж.Жамъян, Б.Цэдэн-Иш), эрдэмтэн доктор, профессор 34, гавъяат цолтон 7 (Ж.Авхиа, С.Лувсангомбо, Б.Цэдэн-Иш, Д.Гунгаа, Ю.Жаргал, Х.Жүгдэрнамжил, Б.Пүрэв), дайнд оролцсон 34, ардын арми (зэвсэгт хүчин)-ийн 80, хилийн цэргийн 20, тагнуулын 25, цагдаагийн 9, шүүхийн шийдвэр биелүүлэхийн 4, онцгой байдлын 7, иргэний нисэхийн 3 байна. Мэргэжлээр нь ангилвал ерөнхий цэргийн 46, улс төрийн 32, хуулийн 30, танкийн 4, холбооны 6, их бууны 6, зенитийн 2, инженерийн 3, химийн 3, нисэхийн 5, ар талын 9, барилгын 3 генерал гарчээ.
Улсын маршал 3, армийн генерал 1 (Б.Дорж), хурандаа генерал 8 (Ж.Авхиа, С.Батаа, Б.Дэжид, Ж.Ёндон, Ж.Лхагвасүрэн, С.Лувсангомбо, С.Равдан, Б.Цог), дэслэгч генерал 18 (Ш.Арвай, Ж.Балжинням, Г.Дамдинсүрэн, Ц.Дашзэвэг, Д.Ёндондүйчир, Б.Жамбалсүрэн, Ш.Жадамбаа, Ж.Жамъян, А.Жамсранжав, Ц.Жанчив, Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Ц.Самдангэлэг, Ч.Сангишарав, Ц.Тогоо, Ч.Түмэндэмбэрэл, Б.Цэдэн-Иш, Ө.Чойжилсүрэн), хошууч генерал 105, бригадын генерал 13 байна.
Армийн генерал Б.Дорж, хурандаа генерал С.Равдан, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Ж.Ёндон, Б.Дэжид, С.Лувсангомбо, дэслэгч генерал Ц.Жанчив, Ж.Жамъян, Б.Жамбалсүрэн, Л.Моломжамц, Ш.Жадамбаа, Ө.Чойжилсүрэн, А.Жамсранжав, хошууч генерал Д.Цэдэв, Б.Шагдаржав, Б.Дүйнхэржав, Д.Батаа, Ц.Нансалжав, Ж.Гүррагчаа нар сайд, Д.Дамдинхүү, Б.Цог, Ж.Лхагвасүрэн, Ж.Ёндон, Ч.Пүрэвдорж, Ш.Жадамбаа, Р.Гаваа, Г.Дамдинсүрэн, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо нар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Ц.Дашзэвэг, С.Баасанхүү, М.Борбаатар нар БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Б.Дорж, Ц.Жанчив нар гурван яамны сайд, хошууч генерал Д.Бавуу, О.Бизъяа нар хоёр яамны орлогч сайд, С.Равдан, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Р.Гүнсэн, Ө.Чойжилсүрэн, Н.Алиасүрэн, П.Сүндэв нар Элчин сайд, Ч.Цэрэндагва Улсын Бага Хурлын гишүүн, Н.Жалбажав, Д.Базарсад нар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
Генерал цолтнууд өөрийн орондоо төдийгүй, ОХУ, Украйн, Польш, Герман, АНУ-д цэргийн академи, дээд сургууль, дээд курс дүүргэсэн боловсролын түвшин өндөр, ажлын дадлага туршлага, удирдах арга барил сайтай тэргүүний офицерууд дундаас шилэгддэг нь дээрх баримтуудаас тод харагдаж байна.
Генералуудыг нутаг усаар нь ангилж үзвэл Завханы 18, Архангай, Говь-Алтайн 16, Увсын 11, Төв аймгийн 10, Өвөрхангай, Сэлэнгийн 9, Өмнөговийн 8, Булган, Дорнот, Ховдын 7, Хөвсгөл, Сүхбаатар, Улаанбаатарын 6, Баянхонгорын 5, Дорноговийн 4, Баян-Өлгийн 2, Дундговийн 1, харин одоогоор Хэнтий, Дархан, Орхон, Говьсүмбэр аймгаас генерал хараахан төрөөгүй байна. Бүхэл бүтэн аймгаас генерал гараагүй байхад Говь-Алтай аймгийн Шарга, Тайшир сумаас тус бүр 4, Архангайн Хашаат, Булганы Баян-Агт, Завханы Тэлмэн сумаас тус бүр 3 генерал, мөн хорь гаруй сум хоёр генералтай байна.
1939 оны байлдаанд оролцсон 34 генералаас одоо дэслэгч генерал Б.Цэдэн-Иш гуай 103, хошууч генерал Д.Гунгаа гуай 93, Т.Алтангэрэл гуай 90 настай энх тунх амьдарч байна. Дайны хүнд бэрхийг биеэрээ мэдэрсэн буурлууд маань тэртээ далан жилийн өмнө эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ энх амгалан амьдралын төлөө амь хайргүй тэмцэж явсаныг өнөөдөр эргэн дурсахад нэн бахархалтай. Тэдний ихэнхи нь далан жилийн өмнө 18-19-тэй, цөөнхи нь дөнгөж хорин хэдхэн настай залуучууд байсан. Эх оронд нь харийн дайсан цөмрөн орж, тусгаар тогтнол хутагны ирмэг дээр ирсэн мөчид тэдний тархинд нь омог бардам зан, зүрхэнд нь шантаршгүй эр зориг, эрчлэн чангарсан эр биед нь алтан амиа ч үл хайрлах халуун сэтгэл байсан. Ёстой “галзуу барын өөдөөс гараа хийхээс ч буцахгүй” явсан.
Тэр цагт залуу жанжин Ж.Лхагвасүрэн, их бууны Г.Рэндоо, Б.Цог, улс төрийн удирдагч С.Батаа, С.Равдан, нисгэгч М.Зайсанов, хилийн заставын Б.Дорж, Б.Цэдэн-Иш нарын цөөвтөр залуу дарга нараас бусад нь гялалзсан сайхан байлдагч, бага дарга нар байсан. Өнөөдөр тэдний хамгийн залуу нь 90 настай байгаа ч далан жилийн өмнө тэд бүгдээрээ залуу байсан. Далан жилийн өмнөх тэр хатуу цагийг өнөөдрийн бид нар түүхээс хагас дутуу уншиж, зарим нь бүр үгүйсгэх хандлагатай Халх голд дайн, байлдаан болоогүй, зэвсэгт мөргөлдөөн л болсон гэх ухааны юм ярьдаг “цэцэрхэгч” нар нэгийг бодох бизээ. Цэргийн түүхчид бодит үнэнийг судалж, тодорхой баримтаар дүгнэдэг юм билээ.
Халх голын байлдааны үед би андуураагүй бол 1939 оны тавдугаар сард болов уу “Их буу”-ны дарга хурандаа Б.Цогийн эхнэр Улаанбаатарт хүү төрүүлжээ. Түүний эхнэр орос эмэгтэй байж. Энэ мэдээ ямар нэг байдлаар маршал Ч.Чойбалсан гуайн чихэнд хүрч, тэр нэгэн өдөр Халх голын “агаар” тайвандуу байсан юм байхаа даа. Маршал, Халх гол дахь хээрийн штабруу утас цохиж, их бууны Цогд “хагас өдрийн чөлөө өг, байлдааны онгоцоор явуул, хурдан очиж эхнэр, хүүгээ эргээд ирэг” гэжээ. Хурандаа генерал Б.Цогийн тэр хүү Ц.Геннадий одоо 70 настай, хошууч генерал цолтой, техникийн шинжлэх ухааны доктор, Унгар улсад амьдарч байна. Генералын хүүхдүүдээс офицер олон гарсан боловч, генерал болсон нь одоогоор ганц Геннадий юм.
1970-аад оноос цэрэг улс төрийн байдал хурцдаж, хоёр системийн хямрал туйлдаа хүртэл муудаж, тухайлбал манай улсыг “ЗХУ-ын коммунист нам” шууд “удирддаг” байлаа. 1936 оны хоёр улсын гэрээ гэгчээр Зөвлөлтийн цэрэг манай улсын нутаг дэвсгэр дээр ирж байрлав. Өвөрбайгалын цэргийн тойргийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж Монголын ардын армийг үзэж, хоёр талын харилцан тохиролцоогоор армийг өргөтгөж ихээхэн томсгов. Мотобуудлагын бригад нэртэй байсан Зүүнбаян дахь цэргийн нэгтгэлийг дивиз болгон зохион байгуулсан. Бусад цэргийн нэгтгэлийг ч тийм хэмжээнд хүргэсэн. Цэргийн боловсон хүчнийг ЗХУ-д хэдэн зуугаар бэлтгэв. Зэвсэглэл, техникийн байдалд их анхаарал хандуулсан. Зөвлөлтийн бүхэл бүтэн дэлгэмэл арми манай улсын зургаан аймгийн нутаг дэвсгэрт болон нийслэлд байрлаж байлаа. Нэгэнт арми өргөжин тэлсэн болохоор цэргийн дээд удирдах дарга нар, тухайлбал, генерал албан тушаалтны тоо ихээхэн нэмэгдсэн юм.
Арми өргөтгөн зохион байгуулах 70-аад оны дунд үе хүртэл манай улс гучин жилд ердөө 49 генералтай, үүний 24 нь “жагсаал”-даа ажил үүргээ гүйцэтгэж байжээ. Гэтэл 1975-1979 онд 23, 1980-1985 онд 16, 1986-1990 онд 12, арван таван жилийн дотор 51 генерал цолтон нэмэгдсэн байдаг. Нам, төрийг удирдаж байсан Улс төрийн товчоо, Намын төв хороо “саарал ордон”-оос тэр үедээ БХЯ-ыг зүүн, НАХЯ-ыг баруун гэж нэрлэх. Зүүн баруун яамд генерал “төрүүлэх уралдаан”-тай ч байсан юм шиг. Гэхдээ генерал болсон дарга нарт буруу юу байхав ээ. Харин ч нэртэй дарга нар олноор тодорсон юм. Тэдний дотор БХЯ-нд Ж.Ёндон, Ч.Пүрэвдорж, Ш.Жадамбаа, Л.Моломжамц, П.Мөнхдорж, Г.Махбариад, Ц.Галсан, С.Гомбосүрэн, Г.Дугарсүрэн, армийн корпусийн захирагч Д.Гэндэнпил, Д.Бямбацогт, дивизийн захирагч Т.Баатар, Р.Гүнчин-Иш, Т.Туваанжав, Ч.Самбуу, НАХЯ-нд Ө.Чойжилсүрэн, А.Жамсранжав, Б.Банзрагч, Б.Цийрэгзэн, хилийн цэргийн Ш.Арвай, Л.Баябазар, Л.Намсрай, цагдаагийн С.Бүдрагчаа нарыг нэрлэж болно. Тэр үед яг 100 генералтай байсан болохоор 46 нь 1990 оны хувьсгалаас хойших үеийн генералууд болой. Одоо генерал албан тушаалтай ажлын байр 19 байна.
Өнөөдөр амьд сэрүүн 77 генерал байгаагийн 33 нь ажиллаж, 44 нь гавъяаны амралтандаа сууж байна. Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд генерал албаны зэрэглэлийг өмнөх үеийнхээс нилээд цөөлж, шалгуурыг өндөр болгожээ. Энэ нь ч зүйн хэрэг юм.

Монголулсын зэвсэгт хүчинд алба хашиж байсан, хашиж буй 105 генералын нэрсийн жагсаалтыг дор нийтэллээ.
1'. Ю. Цэдэнбал (дэслэгч гснерал 1944.1Ү.28,, хурандаа генерал
1975. армийн генерал 197,6, маршал 1979)
2. Ж. Лхагвасүрэн (дэслэгч генерал 1944.1У,28,
хурандаа генерал 1961)
3. Д. Дамдинхүү (хошууч генерал
1944.1У.28)
4. С. Балдан (хошууч генерал 1944,1Ү,28)
5. С. Равдан (хошууч генерал
1944.1У,28)
6. Б. Дорж (хошууч генерал 1944.IV.28, дэслэгч генерал 1956, хурандаа генерал 1969. армийн генерал 1971)
7. Г. Дагдан (хошууч генерал 1944.1У.28)
8. Г. Рэндоо (хошууч генерал
1944ДУ.28)
9. М. Зайсанов (хошууч генерал 1944.1у,28)
10. Б. Шагдаржав (хошууч генерал 1944.IV.28)
'
11 Р. Осор (хошуүч генерал
1944,IV,28)
12. Ц. Доржпалам (хошууч
генерал 1944,УИ.8)
13. Ч. Мижид (хошууч генерал 1944,П1,8)
14. Б. Сосорбарам (хошууч
генерал 1945)
15. Д. Цэдэв (хопгууч
генерал 1946)
16. Ц. Жанчив (хошууч генерал 1948, дэслэгч
ге-нерал
1950)
17. Б. Дүйнхоржав (хошууч генерал 1949)
18. Б. Цог (хошүуч генерал 1960. дэслэгч
генерал хурандаа генерал 1971)
19. С. Батаа (хошууч генерал 1950, дэслэгч
генерал. 1952. хуоандаа генерал 1978)
20. Д. Батаа (хошууч генерал
1957)
21. Б. Жамбалсүрэн (хошуүч генерал 1963.
дэслэгч генерал 1967)
22. .Ж Цэнд —Аюуш (хошууч генерал 1965)
23. Р.
Гүнсэн (хошууч генерал 1965)
24. Б. Цэдэн — Иш (хошууч генерал 1966.
Дэслэгч генерал 1972) ,
25. Д. Ёндондүйчир (хошууч генерал 1969.
дэс-лэгч генерал 1971)
26. Д. Бавуу (хошууч генерал
1969)
27. Т. Түмээ (хошууч генерал
1969)
28. Д. Гунгаа (хошууч
генерал 1969)
29. Ч. Данзан (хошууч
генерал 1969)
30. О. Бизьяа (хошүуч
генерал 1969)
31. Ж. Ёндон (хошууч генерал 1970. дэслэгч
генерал 1971, хошууч генерад 1974, дэслэгч генерал 1979, хүрандаа
генерал 1982)
32. Д. Намсрай (хошүуч
генерал 1970)
33. Б. Дэжид (хошууч генерал 1970. дэслэгч
генерал 1972. хурандаа генерал 1979)
34. Н. Паль (хошууч генерал
1971)
35. Э. Цэрэндорж (хошууч
генерал 1971)
36. Д. Лхагвасүрэн (хошууч
генерал 1971)
37. Ш. Цэрэвсамба (хошууч
генерал 1971)
38. Ц. Содномдаржаа (хошууч
генерал 1971) .
39. С. Бүдрагчаа (хошууч
генерал 1971)
40. Ч. Түмэндэмбэрэл (хошууч генерал 1971.
дэслэгч генерал 1981)
41. Ц. Самдангэлэг (хошууч
генерал 1961, дэслэгч генерал 1971)
42. В. Шанжмятав (хошүүч генерад 1972)
43. П. Дэчин (хошууч генерал
1972)'
44. Ж. Жамьян (хошууч генерал 1972. дэслэгч
генерал 1972)
45. Д. Бямбаа (хошууч генерал 1973)
46. Л^ Намсрай (хошууч
генерал 1973)
47. 111. Дорж (хошуүч
генерал 1973)
48. Ч. Пүрзвдорж (хошууч генерал 1974. дэслэгч
генерал 1978)
49. С. Санжмятав (хошууч
генерал 1975)
50. С. Гомбосүрэн (хошууч
генерал 1976)
51. Ш. Арвай (хошуүч генерал 1976. дэслэгч
герал
1979)
52. Г. Махбариад (хошууч
генерал 1976)
53. Ө. Чойяшлсүрэн (хошүуч генерал 1976,
дэслэгч генерал 1981)
54. Ч.- Сангишарав (хошууч генерал 1976,
дэслэгч генерал 1982)
55. Б. Даваасамбуу (хошууч генерал 1976)
56. Ж. Авхиа (хошүуч генерал 1976. дэслэгч
генерал 1978. хурандаа генерал 1978)
57. Ж. Балжинням (хошууч генерал 1978. дэслэгч
генерал 1982)
58. А. Думбурай (хошууч
генерал 1978)
59. Ш. Жадамба (хошүуч генерал 1978, дэслэгч
генерал 1986)
60. Ж. Дашзэвэг (хошууч
генерал 1978)
61. Д. Гэндэнпил (хошууч
генерал 1978)
62. С. Лувсаигом.бо (хошууч генерал 1979.
дэслэгч генерал ? хурандаа генерал 1982)
63. Л. Моломжамц (хошууч генерал 1979. дэс«
лэгч генерал 1989)
64. Г. Дугарсүрэн (хошууч
генерал 1979)
65. С. Даваахүү (хошууч
генерал 1979)
66. Б. Банзрагч (хошууч генерал 1979)
67. О. Отгонжаргал (хошууч генерал 1979)
68. Я. Дамдинжав (хошууч генерал 1979)
69. Р. Гунчин —Иш (хошууч генерал 1979)
70. Т. Баатар (хошууч генерал 1979)
71. Т. Туваанжав (хошууч
генерал 1979)
72. С. Гангааням (хошууч
генерал 1980)
73. Ч. Пүрэвжав (хошууч
генерал 1980)
74. Т. Алтангэрэл (хошууч
генерал 1981)
75. Ч. Самбуу (хошууч
генерал
1981)
76. Ц. Геннадий (хошуүч
генерал 1981)
77. А. Жамсранжав (хошууч генерал 1981,
дэслэгч генерал 1984)
78. С. Дамдцнсүрэн (хошууч генерал 1981) .
79. Ж. Содном (хошууч
генерал 1981)
80. Л. Баябазар (хошүуч
генерал 1982)
81. Ж. Дашдаваа (хошууч
генерал 1983)
82. Ж. Ишдорж (хошууч
генерал 1983)
83. Ж. Гүррагчаа (хошууч
генерал 1984)
84. Г. Баасанжав (хошууч
генерал 1984)
85. X. Жүгдэрнамжил (хошууч* генерал 1984.
дэслэгч генерал 1993)
86. Д. Бямбацогт (хошууч
генерал 1985)
87. Б. Цийрэгзэн (хошууч
генерал 1985)
88. Ц. Галсан (хошууч
генерал 1986)
89. Н. Алиасурэн (хошууч
генерал 1986)
90. Ш. Нацагдорж (хошууч
генерал 1986)
91. С. Ванчиндорж (хошууч генерал 1988)
92. П. Мөнхдорж (хошууч
тенерал 1989)
93. Б. Пүрэв (хошуүч генерал
1990)
94. Р. Гаваа (хошууч генерал
1991)
95. Ц. Дашзэвэг (хошууч
генерал 1991)
96. Л Пүрэвдорж (хошууч
генерал 1991)
97. Ж. Баатар (хошууч
генерал 1991)
98. Ч. Сандр (хошууч генерал
1991)
99. Г. Дамдинсүрэн (хошууч генераЛ 1991)
100. Ц. Нансалжав (хошууч
генерал 1961)
101. Д. Цолмон (хошууч
генерал 1990)
102. Б. Амарсайхан (хошууч
генерал. 1990;
103. Б. Шагдар (хошууч
генерал 1992)
104. Ч. Цэрэндагва (хошуүч
генерал 1993)
105. Ю. Жаргал (хошууч
генерал 1993)
2.
3.
4.
5.
6. Б. Дорж (хошууч генерал 1944.IV.28, дэслэгч генерал 1956, хурандаа генерал 1969. армийн генерал 1971)
7.
8.
9.
10.
11
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
28.
29.
30.
31.
32.
33.
34.
35.
36.
37.
38.
39.
40.
41.
42.
43.
44.
45.
46.
47.
48.
49.
50.
51.
52.
53.
54.
55.
56.
57.
58.
59.
60.
61.
62.
63.
64.
65.
66. Б. Банзрагч (хошууч генерал 1979)
67.
68.
69.
70. Т. Баатар (хошууч генерал 1979)
71.
72.
73.
74.
75.
76.
77.
78.
79.
80.
81.
82.
83.
84.
85.
86.
87.
88.
89.
90.
91. С. Ванчиндорж (хошууч генерал 1988)
92.
93.
94.
95.
96.
97.
98.
99.
100.
101.
102.
103.
104.
105.
Subscribe to:
Posts (Atom)
Pages
Popular Posts
-
1'. Ю. Цэдэнбал (дэслэгч гснерал 1944.1Ү.28,, хурандаа генерал 1975. армийн генерал 197,6, маршал 1979) 2. Ж. Лхагвасүрэн (дэслэгч г...
-
Монгол улс генерал цолтой болж, генерал цол олгож эхэлсэний 70 жилийн ой тохиож байна. Тоотой хэдэн генерал маань ёслолын хувцсаа өмсөөд б...
-
Монгол Улсад Генерал цол бий болсоны түүхт 72 жилийн Баярын мэнд хүргэе! #МонголГенерал Фэсбүүк Хуудас 2016 оны 4 р сарын 28 нийтлэлчид ...